Содура Консалтинг

Үйлчилгээ

Оношилгооноос удирдлагын систем хүртэл

Бизнес дотроо байгаа хүн өөрийгөө гаднаас нь харж чаддаггүй. Бид гаднаас харж, системийг хамт барина.

ЭРЧ удирдлагын систем

Дэлхийн хэмжээнд 10,000 гаруй байгууллага нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлсэн «ЭРЧ бизнесийн удирдлагын систем» нь таны бизнесийг өөрөө биш, систем нь ажилладаг болгоход чиглэдэг цогц арга зүй юм.

  • Удирдлагын багийн тогтолцоо
  • L10 хурлын систем — долоо хоног бүрийн 90 минут
  • Дарцаг, Scorecard, KPI, To-Do-г зөв ялгах
  • Зөв хүн — зөв суудал; ОХЧ үнэлгээ
  • Хариуцлагын соёл, гүйцэтгэлийн удирдлага
  • Эзнээс хамааралгүй өсөлтийн систем

Бизнесийн оношилгоо

Та биеэ, машинаа жил бүр оношлуулж байгаа ч олон жил хүч хөдөлмөр зарцуулсан бизнесээ хэзээ оношлуулсан бэ?

  • 10 минутанд хийгдэнэ
  • Бодит дүгнэлт гаргаж өгнө
  • Систем ажиллаж байгаа эсэх, хаана асуудал байгаа, өсөлтөд бэлэн эсэхийг харуулна
  • Үр дүнг зөвлөх тайлбарлаж, дараагийн алхмыг санал болгоно

Стратеги, бизнес төлөвлөлт

Таны бизнес ирэх 3–5 жилд хаана хүрэх вэ? Энэ асуултад тодорхой хариулж чадахгүй байгаа бол танай байгууллагад стратегийн асуудал байж магадгүй.

  • Өсөлтийг сааруулж буй үндсэн шалтгааныг оношлох
  • Стратегийн алдаа, эрсдэлийг тодорхойлох
  • Дунд хугацааны хөгжлийн замын зураглал
  • Олон улсын аргачлал, бодит кейсүүд
  • Бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төслийн санал

Борлуулалтын системчлэл

Сайн бүтээгдэхүүнтэй, сайн багтай мөртлөө сар бүрийн борлуулалтын төлөвлөгөө тасарч байна уу? Асуудал бүтээгдэхүүндээ биш, борлуулалтын системдээ байж магадгүй.

  • Борлуулалтыг хүнээс хамааралгүй систем болгох
  • Орлогын урсгалыг тогтворжуулах
  • Борлуулалтын юүлүүрээ оновчтой болгох
  • 90 хоногийн дотор үр дүн гаргах аргачлал
  • Борлуулалт, хэлэлцээрийн ур чадварын сургалт

Санхүү, хөрөнгө оруулалт

Олон бизнес эрхлэгч санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг хүсдэг. Бизнесээ эхлүүлснээс хойш таны хүссэн үр дүн гарч байна уу?

  • Санхүүгийн менежментийн зөвлөгөө
  • Зээл, хөрөнгө оруулалтын зөвлөгөө; зээлийн бэлэн байдал
  • Мөнгөн урсгалын дөрвөн тэнхлэг
  • Бизнесээ системчилж дараагийн бизнес, хөрөнгө оруулалтаа эхлүүлэх

CEO коучинг, байгууллагын сургалт

Өдөр бүр гал унтрааж, бүх шийдвэрийг өөрөө гаргаж явсаар бизнесийнхээ боол болсон мэт санагддаг уу?

  • CEO коучинг — ганцаарчилсан, 24 сесс
  • Захирлын сахилга бат, багийн оролцооны зарчим
  • Байгууллагын сургалт: дотоод уялдаа, багийн ажиллагаа, хандлага
  • Дунд шатны менежерийн «Дэмжих хүч» сургалт