Содура Консалтинг

Бидний тухай

Бидний мэдлэг, туршлага таны бизнесийг хөгжилд хөтөлнө

Содура Консалтинг ХХК нь менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2016 онд байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл 80 гаруй зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлж, ЕСБХБанк, Германы хамтын ажиллагаа (GIZ) болон ХААН Банктай хамтран жижиг, дунд бизнес эрхлэгч нарт сургалт, зөвлөгөө өгсөөр байна.

Олон улсын стандартад нийцсэн, Монголын бизнесийн нөхцөлд туршигдсан аргачлалаар ажилладаг.

2016

оноос хойш

0+

зөвлөх үйлчилгээний төсөл

0+

менежер борлуулалтын сургалтад

0+

захирал ХААН Банкны хөтөлбөрөөр

Бидний итгэл

Дэлхийн шилдэг компаниудыг эзэд нь биш, тэдний байгуулсан удирдлагын систем удирддаг.

Хөрөг зураг

Үүсгэн байгуулагч

Ц.Алтангэрэл

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал · Олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөх (CMC)

25 гаруй жилийн удирдлагын, 10 жилийн менежментийн зөвлөх үйлчилгээний туршлагатай. ХААН Банк, GIZ, ЕСБХБанкны хөтөлбөрөөр Монголын олон зуун захирал, бизнес эрхлэгчид сургалт, зөвлөгөө өгсөн. Business.MN-ийн «Бизнес Цэнэг» уулзалтын үндсэн илтгэгч.

«Бизнесийг сүйрүүлдэг зүйл нь мөнгөний дутагдал биш. Харин чиглэлгүй удаан явсан жилүүд байдаг.»

Манай хамт олон

Манай зөвлөхүүд CMC олон улсын менежментийн мэргэшсэн зөвлөхийн эрхтэй, менежментийн ухааны доктор зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистр, докторант, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор мөн санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн удирдлагын чиглэлээр 15–20 жилийн туршлагатай.

Туршлага

Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд

  1. 2020–2024«Women in Business» эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрЕСБХБанк (EBRD)
  2. 2019–2024Оюу Толгой ХХК-ийн ханган нийлүүлэгчдийг чадавхжуулах төсөлGIZ
  3. 2021–2022Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих (PROGRES) — Орхон, Ховд аймагGIZ
  4. 2020–2021Харилцааны менежерүүдэд борлуулалт, харилцаа, зөвлөхийн ур чадварын 3 шатны сургалтХААН Банк
  5. 2021–ЖДБ харилцагч нарт «Бизнесийн Менежментийн Цогц Хөтөлбөр»ХААН Банк
  6. 2023–2026ЖДҮ эрхлэгчдэд борлуулалт, хэлэлцээрийн ур чадварын сургалт — 8 ээлж, 300+ менежерНийслэлийн ЖДҮДТ, GIZ, ХХБ
  • ХААН Банк
  • GIZ Mongolia
  • ЕСБХБанк (EBRD)
  • Нийслэлийн ЖДҮДТ
  • Худалдаа хөгжлийн банк
  • Business.MN
  • BNI Mongolia
  • Оюу Толгой нийлүүлэгчид