2022-03-01
Managing oneself
In Mongolian: Өөрийгөө удирдахуй
Хүн ажил хөдөлмөр эрхлэх 50 жилийн боломжтой. Энэ хугацааг хэрхэн үр дүнтэйгээр ашиглах вэ? Таван асуулт: Таны давуу тал юу вэ? Та хэрхэн яаж ажилладаг вэ? Таны үнэт зүйл юу вэ? Та хаана байх ёстой вэ? Та ямар хувь нэмэр оруулж чадах вэ?
Ихэнх хүн давуу талаас илүү сул талаа сайн мэддэг. Гэтэл давуу тал л хүнийг амжилтанд хөтөлнө. Давуу талаа олж мэдэх арга нь эргэх холбооны шинжилгээ.
Та өөрийн уншигч уу, сонсогч уу гэдгээ тодорхойл. Суралцах арга барилыг зургаан төрөлд ангилдаг; аль нь танд хамгийн тохиромжтой вэ?
Үнэт зүйл: ажиллаж буй газрынхаа үнэт зүйлстэй сэтгэл нийлэхгүй байвал бухимдан цөхөрч, үр бүтээлгүй нэгэн болж хувирна.
Урт хугацааны дараах зүйлийг төлөвлөх бараг боломжгүй. Харин 1.5 жилийн дараа бодитой үр дүнд хүрэх, ямар үр дүнг хэрхэн, хаана бүтээх вэ гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Жижиг зүйлээс эхэл.
— П.Дракер, «Өөрийгөө удирдах нь» хэсгээс.
Does your company face this?
Talk to a consultant